Монгол цэргийн нэгдсэн холбоо хандивын аянд нэгдлээ

A- A A+

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан малчдад туслах хандивын аянд Монгол цэргийн нэгдсэн холбоо нэгдээд буй. Тэд зүүн аймгуудын малчдад хоёр автомашин өвс, 100 гаруй хүнсний тусламжийн багц хүргэсэн бол Төв аймгийн Өндөрширээт сумын малчдад нэг автомашин өвс, тусламжийн багцыг хандивлажээ.
Харин өнөөдөр тус холбооны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн клуб”, “Монгол генералын гэргий” клубын эмэгтэйчүүд хамтран 200 ширхэг нэмнээ хандивлалаа.
Хандивыг Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, бэлтгэл хурандаа Ж.Ванчинсүрэн, “Эмэгтэйчүүдийн клуб”-ын тэргүүн Ч.Отгонбаяр, “Монгол генералын гэргий” клубын тэргүүн С.Алтанцэцэг, удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнд хүлээлгэн өгсөн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

NEMA Podcast-21

Зочин: ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгор

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ