Баян-Өлгий аймгийн төвөөс 130 км-т орших Ногооннуур сум, Шар говь багийн “Их бага дэвсэг” гэдэг газар зам даваа цасанд боогдож, зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан. Үүний улмаас малчдад өвс тэжээл хүргэх боломжгүй болсон тул зам, даваа нээх тухай хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Өлгий сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллалаа. Алба хаагчид цасанд боогдсон нийт 17 км газарт зам гаргаж замын хөдөлгөөнийг өчигдөр 18:45 цагт нээв.
2024/03/11
Шинэ мэдээЕрдөө хэдхэн хоногийн дотор гэхэд дэндүү их тоо. Үүний ард хэчнээн гэр бүл өнчрөл хагацлын хатуу зовлонг туулж буйг хэлэхэд бэрх.
2024/03/11
Шинэ мэдээӨндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд улсын хэмжээнд 142 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 926 алба хаагч, 194 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн юм.
2024/03/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ