Улаанбаатар бүсийн салааны захирагч нарын нэгдсэн сургалт эхэллээ

A- A A+

Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Улаанбаатар бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалт нийслэлийн Онцгой байдлын газарт эхэллээ.

Сургалтаар алба хаагчид манлайлал, ур чадвар, албаны бэлтгэл бэлэн байдал, арга зүйн чадамжийг дээшлүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүлж байна.
Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр албаны бодлогыг танилцуулж, сургалтад амжилт хүслээ.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 77 алба хаагч хамрагдаж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №222

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй. 

Ухаалаг утасны Emergency SOS системээр дуудлага өгөх боломжтой

Улсын онцгой комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ухаалаг утасны SOS системийг ашиглалтад оруулаад байна. Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломж бүрдсэн.

Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ

Өвөлжилтийн бэлтгэлийг тасалдуулахгүй байх зорилгоор ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн орон нутагт зохион байгуулах баяр наадмыг зогсоох шийдвэр гаргасныг танилцууллаа.