
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй хоблогдуулан малчдад туслах хандивын аянд Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, ЗГХЭГ, Шадар сайдын ажлын алба, нийслэлийн авто Авто зам түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо, Олимп, нийтийн биеийн тамир спортын Үндэсний хорооноос нэг өдрийн цалин болох 22 сая төгрөгийг хандивлалаа.
Мөн "”Монголын нотариатчдын танхим”-аас 4.7 сая төгрөг, “Авто тээврийн үндэсний төвийн Авто тээвэрчдийн ахмадын хорооноос 3.170.000 төгрөгийг тус тус гардуулан өгсөн юм.
Малчдад туслах хандивын аянд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 45 иргэн, 109 аж ахуйн нэгж, байгууллагын 3.151.071.636.66 төгрөгийн мөнгөн хандив, 5 иргэн, 24 аж ахуйн нэгж, байгууллагын 805.148.600 төгрөгийн 71.898 ширхэг бараа, материалын хандив буюу нийт 3.956.220.236.66 төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст цугласан.
Өнөөдрийн байдлаар /2024.03.06/ 701.532.900 төгрөгийн 41.484 ширхэг бараа, материалыг 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт хуваарилан, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна.
2024/03/06
Онцгой байдлын цаг“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.
2024/03/06
Шинэ мэдээУлсын онцгой комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ухаалаг утасны SOS системийг ашиглалтад оруулаад байна. Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломж бүрдсэн.
2024/03/06
Шинэ мэдээӨвөлжилтийн бэлтгэлийг тасалдуулахгүй байх зорилгоор ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн орон нутагт зохион байгуулах баяр наадмыг зогсоох шийдвэр гаргасныг танилцууллаа.