
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг Номхон далайн командлалтай хамтран “Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлагыг ирэх тавдугаар сард Дорнод аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дасгал сургуулийн удирдагч, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлагч, хошууч Марл Пасибэгээр ахлуулсан ажлын хэсгүүд тус аймагт хоёр талын уулзалтыг зохион байгуулж, зохицуулалтын гэрээг байгуулахаар ажиллаж байгаа юм. 
Мөн ажлын хэсэг дадлага сургуулиар зохион байгуулагдах академик болон техникийн сургалтуудын зохион байгуулалт, хөтөлбөр, оролцох бүрэлдэхүүн, техникийн бэлэн байдлын талаар харилцан санал солилцож, бэлтгэл ажлыг хангуулж байгаа бөгөөд эцсийн шатны төлөвлөлтийн уулзалт энэ сарын 8-ныг дуустал үргэлжилнэ.

2024/03/06
Онцгой байдлын цаг“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.
2024/03/06
Шинэ мэдээУлсын онцгой комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ухаалаг утасны SOS системийг ашиглалтад оруулаад байна. Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломж бүрдсэн.
2024/03/06
Шинэ мэдээӨвөлжилтийн бэлтгэлийг тасалдуулахгүй байх зорилгоор ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн орон нутагт зохион байгуулах баяр наадмыг зогсоох шийдвэр гаргасныг танилцууллаа.