Сангийн яам болон харьяа байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

A- A A+

Зудын гамшигт нэрвэгдэж, хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа малчдад туслах хандивын аянд Сангийн яам болон харьяа байгууллагууд нэгдэж, нэг өдрийн цалин буюу нийт 138.730.918 төгрөгийг өнөөдөр УОК-т хүлээлгэн өглөө.


Хандивыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болон бусад төлөөлөл гардуулан өгсөн юм.

Энэ үеэр сүүлийн долоо хоногийн хугацаанд өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн 4222 малчин өрхөд түлээ түлш, 6766 айлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, 2010 өрхөд хоол хүнсний тусламж, 62722 өрхөд өвс, 69866 өрхөд малын тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж  байгаа талаарх мэдээллийг УОК-ын Шуурхай штабаас танилцууллаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №222

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй. 

Ухаалаг утасны Emergency SOS системээр дуудлага өгөх боломжтой

Улсын онцгой комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ухаалаг утасны SOS системийг ашиглалтад оруулаад байна. Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломж бүрдсэн.

Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ

Өвөлжилтийн бэлтгэлийг тасалдуулахгүй байх зорилгоор ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн орон нутагт зохион байгуулах баяр наадмыг зогсоох шийдвэр гаргасныг танилцууллаа.