Б.Баттулга: Аврагч гэдэг ганц хүний хийдэг ажил биш

A- A A+

ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх салбарын IV бүлгийн аврагч, ахлах ахлагч Б.Баттулгыг нематаймс онцолж байна. Б.Баттулга Онцгой байдлын байгууллагын 2023 оны “Шилдэг аврагч”-аар шалгарсан. Нийт 53 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж 96 хүний амь насыг аварсан аврагч юм.
-Намайг Баярсайханы Баттулга гэдэг. Налайх дүүрэгт төрж, 2007 онд дүүргийнхээ “Голомт” цогцолбор сургуулийг төгссөн. Аав Налайхын эх уурхайгаас, ээж минь шилний үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Налайхад төрж, өсөж одоо ч дуртай ажлаа хийж яваа болохоор эндээ байх дуртай. Хот, хүрээ  явъя гэж ч боддоггүй  юм. Эхнэр, гурван хүүтэй. Хамгийн бага хүү маань уржигдар /2024.03.04/ төрсөн. Дахин нэг хүүгээр ам бүл нэмсэндээ баярлаад, хөл газар хүрэхгүй явна.


-Манай анги өмнө нь Уул уурхайн яамны харьяанд Уул уурхайн аврах алба гэж байхад би 2012 онд анх ажилд орж байв. 2015 оны дөрөвдүгээр сард Онцгой байдлын харьяанд шилжсэн. Тэр цагаас цэргийн хүн болж, мөрдэс зүүж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсад ганцхан байдаг уул уурхайн аврах ангийн аврагч гэдгээрээ бахархаж явдаг. Аврагч гэдэг ганц хүний ажил биш байнгын багаар, бүлгээрээ ажилладаг онцлогтой. Тиймээс үргэлж бие биеэ дэмжиж ажилладаг хамт олондоо хайртай.


Би ер нь жаахан түргэн зантай. Инээж уурлах нь ч амархан. Хамт ажилладаг нөхдөөрөө тоглоом, шоглоом хийнэ. Тэд ч бас надаар даажигнана. Одоо ч бие биенийхээ тоглоомыг дааж, нэг нэгнээ мэддэг, мэдэрдэг сайхан хамт олон болжээ, бид.Сүүлийн үед гарсан осол аваар иймэрхүү хууль бус газруудад ихэвчлэн гарч байна. Жишээлбэл, өнгөрсөн оны зургаадугаар сард жоншны уурхайд үер бууж хоёр иргэн живж амь насаа алдсан. Уурхайнууд аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж манайхаар батлуулж үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Гэтэл энэ уурхайд ямар ч төлөвлөгөө, наад захын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаагүй байсан. Хэрвээ ном журмын дагуу ажиллавал хүн амиа алдахгүй байх боломжтой.  


-Бидэнд өдөр тутмын бэлтгэл сургуулилт маш чухал байдаг. Манай анги сургалтын уурхайтай учраас бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийдэг. Өмнө нь БНХАУ, ОХУ-аас багш нар ирж дадлага сургууль хийдэг байсан. Гаднын орнууд руу ч бас явж суралцдаг. Миний хувьд хятадуудын мэргэжил нэгтнүүдийн уяа, зангилаа хийх техник хурд гайхалтай санагдсан. Уяа, хүлээ гэдэг бидний ажилд онцгой чухал бөгөөд маш олон төрөл байдаг. Би 7-8 төрлийн уяа, зангилаа хийж чаддаг ч цаашид суралцах төрөл олон бий. Ер нь уяа зангилаа хүнээс багагүй ур ухаан шаарддаг зарим төрлийн ажил, нийгмийн соёл, үйл урлалд ихээхэн үүрэг гүйцэтгэж урлаг болтлоо хөгжсөн байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Урт болон богино хугацааны эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ

Мөн өвчлөлийн судалгааг бүсчилсэн байдлаар гаргаж, тэргүүлэх чиглэлийн өвчлөлийг бууруулах урт болон богино хугацааны эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ.

“Зайнаас тандан судлалын хиймэл дагуулын SAR мэдээг ашиглах боломжууд” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна

Сургалтыг “Синспекти” ХХ-ийн ажилтан доктор Капил Малик, Доктор Элизабет Вонг нар зааж байна.

Франц Улсад үер бууж, 6 бүсэд зарлан мэдээллийн улаан түвшний дохио идэвхэжсэн байна

Улаан түвшний дохиоллын бүсийн нэгд тус улсын гурав дахь том хот болох Лион, мөн кино наадмаараа алдартай Канн хотууд хамаарагддаг байна.