Д.Отгонболд: Өөрийн мэргэжлээс гадна өндөр хөгжсөн улс орон, хөдөлмөрч ард түмнээс олон талын мэдлэг, туршлага хуримтлуулахыг хичээж байна

A- A A+

Бүсчилсэн хөгжлийн бодлогын тухай Дэлхийн монголчуудын төсөөллөөр “Зууны мэдээ” сонины “Үзэл бодлын чөлөөт талбар" үргэлжилж, дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байгаа иргэдийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид гээд 30 иргэний байр суурийг хүргэсэн байна. Үүний нэгээр Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн Япон Улсад суралцаж байгаа хошууч Д.Отгонболдыг онцоллоо.

 

-Энэ жил Монголын нийгэм, улс төрийн салбарт бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг зүйл дахин хүчтэй яригдах боллоо.  Энэ талаар иргэн та ямар төсөөлөлтэй байна вэ?

-Би Япон улсын Канто бүсийн Ибараки мужийн Цукуба их сургуульд Газар хөдлөлт болон гамшгийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа. Япон улс маш олон жилийн өмнөөс байгалийн төрөл бүрийн гамшигтай тэмцэж ирсэн арвин туршлагатай. Өөрийн мэргэжлээс гадна өндөр хөгжсөн улс орон, хөдөлмөрч ард түмнээс олон талын мэдлэг, туршлага хуримтлуулахыг хичээж байна. Монголд яригдаж буй бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар яг тогтож сонирхож, судалж амжаагүй явна. Харин Япон улсын хувьд Токиогийн ойр орчмын бүсчилсэн хотууд өндөр хөгжсөн. Агаарын бохирдол илт багассан байх жишээтэй. Мөн замын түгжрэлийг бүрэн шийдвэрлэсэн нь ард иргэд бухимдалгүй, ажлын бүтээмж өндөр байх орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь харагддаг. Тэр дунд онцлоход Япон улс дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг маш их зүйлийг хийж хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг ангилах, боловсруулах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжихэд онцгой анхаардаг. Газар хөдлөлт, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд үерийн хамгаалалтын зохион байгуулалт, дэд бүтцийг маш сайн хийсэн. 

-Ер нь улс орны хөгжлийн тухайд ямар ойлголттой байдаг вэ. Амьдарч байгаа улс, хотынхоо хөгжлийн сайн жишээнээс хуваалцахгүй юу? 

-Улс орон хөгжихийн үндэс суурь нь төрийн оновчтой бодлогоос гадна ард иргэдийн боловсрол ухамсартай холбоотой болов уу. Тухайлбал, Япон улсын туршлагаас өөрийнхөө ажигласнаар хуваалцахад төр нь бодлого гаргахдаа ард түмнийхээ санал хүсэлтийг заавал сонсож, харгалзаж үздэг. Хэсэг бүлэг, цөөн хүмүүсийн шийдвэрийг дагадаггүй. Хот зохион байгуулахдаа ногоон байгууламжийг огт орхигдуулдаггүй. Ойр орчмыг нь хамгаалж иргэдийг эко орчинд амьдрах боломжийг давхар шийдэж өгдөг нь иргэдэд ээлтэй. Ялангуяа хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд хүрээлэн буй орчноо хэрхэн арчлах, хамгаалах талаар ухамсар суулгах зэргээр төр, иргэн талаасаа цогц бодлого хэрэгжүүлдэг. Япон улс харьцангуй дулаан орон учраас Монголыг бодвол дэд бүтцийн хувьд давуу тал бий байх. Гэхдээ утаа, түгжрэлийг бууруулах талаар суралцах, туршлага судлах боломж дүүрэн байна. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулахад хатуу түлш түлэхийг дэлхий нийтээр хориглож нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж байна. 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.