Малчдад туслах хандивьн аянд УБТЗ-ын “Ахмадын холбоо” нэгдэж, 70 сая төгрөгийг гардуулсан бол “Амгалан дулааны станц” ТӨХК-аас 4.5 сая төгрөгийг хүлээлгэн өглөө.
Мөн ХБНГУ-аас Гольфийн багш Д.Очирчулууны санаачилгаар тус улс дахь “ОСиЭс Консалтинг” ХХК-аас зохион байгуулсан хандивьн аянд Герман, Швейцарь улс дахь Монголчууд болон Монголын эмэгтэй инженерүүд, технологчид, математикчдын нэгдсэн холбооноос нийт 13.074.800 төгрөгийг цуглуулж, Улсын онцгой комисст гардуулсан юм.
Өнөөдрийн байдлаар /2024.03.05/ нийт 3.9 тэрбум төгрөгийн мөнгөн болон эд материалын хандив, тусламж Улсын онцгой комисст ирсэн байна.
2024/03/05
Шинэ мэдээТүүнчлэн аймаг дамнасан отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, бэлчээр, ус ашиглалттай холбоотой маргаан, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сумдын удирдлагын шуурхай ажиллагааг хангах автомашины хэрэгцээг үе шаттай шийдвэрлэхийг тус тус даалгалаа.
2024/03/05
Шинэ мэдээМонгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдад цол олгох, албаны шагналаар шагнах арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.
2024/03/05
ПодкастЗочин: Монголын Гал унтраах техник спортын холбооны удирдах зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа С.Баттөмөр