“Монгол хурандаа” нийгэмлэгээс малчдад туслах аянд нэгдэж, 120 орчим хүрз, хүрзний иш, 400 орчим бээлий хандивлалаа. Энэ үеэр тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, хурандаа Д.Баярхүү “Хурандаа цол олгож эхэлсний 88 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр зудад нэрвэгдсэн малчдадаа туслах санаачилга гаргаж, ажил хэрэг болгосон. Малчдад цас ухах хүрз, хүрзний иш дутмаг байдаг. Тиймээс нэн чухал шаардлагатай байх болов уу гэж эдгээр зүйлийг бэлдлээ” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн хандивт цугласан эд зүйлс эздэдээ хурдан очиж тус болоосой хэмээн хүсэж байгаагаа илэрхийлэн, малчин түмэн минь эрүүл мэндээ бодоорой. Хүндрэл бэрхшээлийг хамтдаа давна шүү гэдэг уриалгыг давхар дайсан юм.
2024/03/05
Шинэ мэдээЭцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унаж, харамсалтайгаар амь насаа алдсан байна.
2024/03/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/03/05
Онцгой байдлын цаг“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.