Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Ажиллах үеэрээ Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, хууль, эрхзүйн орчин, гамшиг, осол, аюулт үзэгдлийн мэдээлэл болон өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.
Мөн тэрээр зудыг хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээг төлөвлөж, хэрэгжилтийг хангуулан, нэгдсэн удирдлага, зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий УОК-ын Шуурхай штаб болон Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв- 119 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал хэлсэн үгэндээ ““НҮБ-аас өнгөрсөн зуныг хамгийн халуун жил хэмээн зарласан. Дэлхий дахинд ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэлийн тоо, давтамж нэмэгдэж байна. Өнгөрсөн зун нийслэл хотод хэд, хэдэн удаагийн үерийн аюул тохиолдсон бол энэ өвөл, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбогдуулан бүх шатанд хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа ч цаашид нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй. Тиймээс дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, ашиглах, төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам сайжруулж, бэхжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ.
2024/03/05Шинэ мэдээ
Хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгосон эхний өдөр. Сайхан бүхнээ дурсаж, түүнийгээ гэрэлтүүлэн түгээхийн төлөөх эхлэлийн цэг ч гэж хэлж байна. Энэ л сайхан өдрийн nematimes булангийн зочин бол Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Б.Жимсээ. Тэрээр өнгөрөгч 2024 оны Онцгой байдлын байгууллагын “Шилдэг холбоочин”-оор тодорсон юм.
2024/03/05Шинэ мэдээ
Айл бүхэн аюул, осолгүй амар амгалан байх болтугай. Шинэ оны баярын мэнд хүргэе.
2024/03/05Шинэ мэдээ
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсноос Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутгаар 23 см, Завхан аймгийн Баянхайрхан, Увс аймгийн Улаангом, Хяргас, Малчин сумдын нутгаар 15 см, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумдын нутгаар 14см, бусад нутгаар 0.0-13.0 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.