“Соргог харуул-2024" дасгал сургуулилтад оролцож байна

A- A A+

АНУ-ын Аляскийн Үндэсний гвард, Нэгдсэн хүчний штабаас Элендорф-Ричардсон баазад зохион байгуулж байгаа “Соргог харуул-2024" дасгал сургуулилтад Монгол Улсаа төлөөлөн ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Гэрэлзаяа, Батлан хамгаалах яамны “Соёмбо” редакцийн сэтгүүлч, ахмад Г.Итгэл нар хамрагдаж байна.

Аляскийн Үндэсний гвард болон Онцгой байдлын албаны алба хаагчдын хамтын ажиллагаа, нээлттэй харилцаа холбоог бэхжүүлэх, гамшгийн үеийн ташаа мэдээлэл тархахтай тэмцэх стратеги, тактикийг турших зорилготой  дасгал сургуулилтад цэргийн болон хууль сахиулах, хүчний байгууллагын нийт 300 гаруй алба хаагч оролцож байгаа юм. 

Энэ сарын  02-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах дасгал сургуулилт нь газар хөдлөлт болсон үед Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагааны талаар туршлага солилцоно.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа

Зудын эрсдэлийг бууруулах бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ОБЕГ болон Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцан, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.

“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо

“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо