Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албаны хамтарсан ажлын хэсгийн “Ослын үеийн удирдлагын тогтолцооны уулзалт”-ыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтаар ажлын хэсгийн зорилго, бүтэц болоод сургагч багш бэлтгэх сургалт, хөтөлбөрийн талаар санал солилцсон юм.
Мөн олон улсын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, алба хаагчдыг сургагч багшаар бэлтгэх, сургагч багш нарын тусламжтайгаар сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах талаар хэлэлцлээ.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ОБЕГ, АНУ-ын Ойн алба нь хамтран тус улсын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр гамшгийн менежментийн хамтын чиг хандлагыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд үйл ажиллагаанд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага, НҮБ-ын байгууллагууд болон холбогдох бусад байгууллагуудыг хамруулсан юм.
2024/03/04
Шинэ мэдээЭцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унаж, харамсалтайгаар амь насаа алдсан байна.
2024/03/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/03/04
Онцгой байдлын цаг“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.