Цаг агаарын урьдчилсан мэдээгээр олон жилийн дунджаас хүйтэн, ахиу тунадас орохоор байгаа нь хаваржилтыг улам бүр хүндрүүлэх нөхцөл үүсгэж байна

A- A A+

Энэ сарын  урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн өмнөд хагаст олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Алтайн уулархаг нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдахаар байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6 градусаар хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн байх төлөвтэй байна.

Өвлийн турш цас ихтэй, хүйтэн, цасан шуургатай зудын хүнд нөхцөлд байсан аймаг, сумдын нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр хаваржилт хүндрэхээр байна. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээгээр олон жилийн дунджаас хүйтэн, ахиу тунадас орохоор байгаа нь хаваржилтыг улам бүр хүндрүүлэхээр нөхцөл үүсгэж байгаа юм.

Цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын бэлчээрлэлт болон малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг онцгойлон анхаарч, хавар мал төллөх үед цаг агаарын байдал түргэн өөрчлөлттэй учраас дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг зөвлөж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Орон нутгийн онцлогт тулгуурласан эрсдэлийн удирдлага, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүллээ

Сургуулийн өмнөх мэдлэг шалгах тестийн дундаж үнэлгээ 2.9 байсан бол төгсгөлд 4.3 болж, мэдлэгийн түвшин 48 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан бөгөөд сургуулийн ерөнхий үнэлгээ үнэлгээгээр  “Хангалттай” гэж дүгнэгдсэн байна. 

Удирдах бүрэлдэхүүний “Бидний нөхөрлөл” нөхөрсөг спортын тэмцээн үргэлжилж байна

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд жил бүр зохион байгуулдаг тус тэмцээн буудлага, биллиард, волейбол гэсэн гурван төрлөөр аваргуудаа шалгаруулах юм.

Хийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах сургалтыг зохион байгуулав

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын 100 алба хаагчийг хийн ослын үеийн хариу арга хэмжээ авах чиглэлээр бэлтгэх  бөгөөд хийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.