Малчдад туслах хандивын аянд нэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагууд /2024.03.01/

A- A A+

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хамт олноос малчдад туслах хандивын  аянд нэгдэж, 300 сая төгрөгийн үнэ бүхий уураг, эрдэсийн өндөр агууламтай малын тэжээлийг хандивласан бол “Монгол Улсын консерватори”-ийн багш, ажилтан, алба хаагчид 1.9 сая төгрөгийг гардуулан өглөө.

Мөн “Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”-оос 17 төгрөгийг хандивлаж, малчид иргэдэдээ туслах хандивын аянд нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.

Малчдад туслах хандивын аян 02 дугаар сарын 20-аас эхэлж, улмаар 03 дугаар сарын 01-ний өдрүүдийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2.9 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 773.1 сая төгрөгийн бараа, материалын хандив буюу нийт 3.7 тэрбум төгрөгийн хандив тусламж Улсын онцгой комисст ирүүлээд байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа

Онцгой байдлын байгууллага нь  Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн дунд ангиллын багтай болох зорилтыг дэвшүүлж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгааг энэ үеэр танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм. 

Хамтын ажиллагааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ

Цаашид  Монгол Улсад НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг (INSARAG)-ийн стандартын шаардлагад нийцсэн Хот доторх эрэн хайх, аврах (USAR) дунд ангиллын багийг байгуулах, олон улсын ангилалд бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, техникийн зөвлөх, сургагч багшийн дэмжлэг үзүүлэх, 5:щщщщ алба хаагчдыг БНХАУ-д холбогдох мэргэжлээр бакалавр, магистрын тэтгэлэгт сургалтын хөтөлбөр болон богино, дунд, урт хугацааны мэргэшүүлэх сургалтад жил бүр тогтмол хамруулах талаар санал солилцлоо.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас хүүхэд усанд осолдох тохиолдол нэмэгдсээр байна

Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унаж, харамсалтайгаар амь насаа алдсан байна.