Орон нутгийн нөхцөл байдалтай танилцах, удирдлага зохион байгуулалтаар хангах, хүмүүлэнгийн тусламж хүргэх ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

A- A A+

Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан аймгуудын зудын нөхцөл байдалтай танилцах, удирдлага, зохион байгуулалтаар хангах, малчдад илгээсэн олон улсын байгууллагуудын хүмүүнлэгийн багийн тусламжийн барааг хүргэх зорилгоор УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой комиссын болоод Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж,  хаваржилт нэн хүндэрсэн зарим сумдын малчин өрхөөр орж, нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр НҮБ-ын Хүн амын сангаас малчин, айл өрхүүдэд илгээсэн эмэгтэйчүүдийн болон ахуйн хэрэглээний тусламжийн багцыг гардуулсан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа

Онцгой байдлын байгууллага нь  Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн дунд ангиллын багтай болох зорилтыг дэвшүүлж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгааг энэ үеэр танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм. 

Хамтын ажиллагааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ

Цаашид  Монгол Улсад НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг (INSARAG)-ийн стандартын шаардлагад нийцсэн Хот доторх эрэн хайх, аврах (USAR) дунд ангиллын багийг байгуулах, олон улсын ангилалд бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, техникийн зөвлөх, сургагч багшийн дэмжлэг үзүүлэх, 5:щщщщ алба хаагчдыг БНХАУ-д холбогдох мэргэжлээр бакалавр, магистрын тэтгэлэгт сургалтын хөтөлбөр болон богино, дунд, урт хугацааны мэргэшүүлэх сургалтад жил бүр тогтмол хамруулах талаар санал солилцлоо.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас хүүхэд усанд осолдох тохиолдол нэмэгдсээр байна

Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унаж, харамсалтайгаар амь насаа алдсан байна.