Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан “Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.
Онцгой байдлын байгууллагын түүхэн үйл явц, гамшгаас хамгаалах чиглэлээр байгуулсан ололт амжилт, туршлага сургамж, үр дүнг хэлэлцэх, салбарын ахмад, залуу үеийнхний уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, Онцгой байдлын байгууллагын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, албаны хүч хэрэгслийн чадавх, алба хаагчийн ажиллах нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр хэлэлцэж, зөвлөмж гаргах зорилготой тус хуралд оролцох бүтээлийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл nidr-journal@nema.gov.mn цахим хаягаар хүлээн авна.
Холбоо барих утас: 99039012, 99039413, 51-263543.
Хурлын удирдамжтай энд дарж танилцана уу.
2024/02/27
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллага нь Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн дунд ангиллын багтай болох зорилтыг дэвшүүлж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгааг энэ үеэр танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
2024/02/27
Цаашид Монгол Улсад НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг (INSARAG)-ийн стандартын шаардлагад нийцсэн Хот доторх эрэн хайх, аврах (USAR) дунд ангиллын багийг байгуулах, олон улсын ангилалд бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, техникийн зөвлөх, сургагч багшийн дэмжлэг үзүүлэх, 5:щщщщ алба хаагчдыг БНХАУ-д холбогдох мэргэжлээр бакалавр, магистрын тэтгэлэгт сургалтын хөтөлбөр болон богино, дунд, урт хугацааны мэргэшүүлэх сургалтад жил бүр тогтмол хамруулах талаар санал солилцлоо.
2024/02/27
Шинэ мэдээЭцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унаж, харамсалтайгаар амь насаа алдсан байна.