УОК-ын Шуурхай штабаас нийслэлийн хэмжээнд үүсээд байгаа халиа тошингийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёрдугаар сарын 15-ны өдрөөс газар дээр нь ажилласан. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Түүнчлэн олон жилийн дунджаар нийт нутаг дэвсгэрийн 50 хувьд цасан бүрхүүл тогтдог байсан бол энэ жил 70-80 хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна. Хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж буй. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгаа юм. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоогоод байна. Энэ хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн Улаанбаатар хотын халиа тошин үүсээд буй 35 байршилд мөсийг зөөж эхэлсэн. Хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Сэлбэ голын 97,200 тонн мөсийг зөөж, Туул гол руу тээвэрлээд байна.
2024/02/27
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллага нь Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн дунд ангиллын багтай болох зорилтыг дэвшүүлж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгааг энэ үеэр танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
2024/02/27
Цаашид Монгол Улсад НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг (INSARAG)-ийн стандартын шаардлагад нийцсэн Хот доторх эрэн хайх, аврах (USAR) дунд ангиллын багийг байгуулах, олон улсын ангилалд бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, техникийн зөвлөх, сургагч багшийн дэмжлэг үзүүлэх, 5:щщщщ алба хаагчдыг БНХАУ-д холбогдох мэргэжлээр бакалавр, магистрын тэтгэлэгт сургалтын хөтөлбөр болон богино, дунд, урт хугацааны мэргэшүүлэх сургалтад жил бүр тогтмол хамруулах талаар санал солилцлоо.
2024/02/27
Шинэ мэдээЭцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унаж, харамсалтайгаар амь насаа алдсан байна.