Улсын онцгой комисст өнөөдөр буюу 26-нд 19 аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 173.909.950 төгрөгийн мөнгөн хандив, нэг иргэн, 3 аж ахуйн нэгж байгууллагаас 17.297.900 төгрөгийн 45 нэр төрлийн бараа, материалын хандивыг ирүүллээ.
Тухайлбал, "Монголын хийн түлшний холбоо" ТББ, түүний гишүүн компаниуд зудад нэрвэгдсэн малчдад эхний ээлжинд 150 ширхэг, мөн Улсын онцгой комиссын орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа баг бүрэлдэхүүнд тус бүр нь 200 мянган төгрөг буюу нийт 32 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрдэл, хийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.

Мөн “Монголын ачаа тээврийн ассоциаци” ТББ-ын 50 гаруй гишүүн компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд малчдад өвс тэжээл хүргэх, цасанд боогдсон зам даваа нээхэд зориулж Улсын онцгой комисст болон Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт тус бүр 15 сая буюу 30 сая төгрөгийн хандивыг гардууллаа.
Малчдад туслах хандивын аян энэ сарын 20-аас эхэлж, өнөөдрийн байдлаар /2024.02.26/ 28 иргэн, 45 аж ахуйн нэгж, байгууллагын 1.345.055.987 төгрөгийн мөнгөн хандив, нэг иргэн, 12 аж ахуйн нэгж, байгууллагын 579.347.900 төгрөгийн бараа, материалын хандив буюу нийт 1.924.403.887 төгрөгийн хандив тусламж цугласан байна.
2024/02/26
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллага нь Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн дунд ангиллын багтай болох зорилтыг дэвшүүлж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгааг энэ үеэр танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
2024/02/26
Цаашид Монгол Улсад НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг (INSARAG)-ийн стандартын шаардлагад нийцсэн Хот доторх эрэн хайх, аврах (USAR) дунд ангиллын багийг байгуулах, олон улсын ангилалд бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, техникийн зөвлөх, сургагч багшийн дэмжлэг үзүүлэх, 5:щщщщ алба хаагчдыг БНХАУ-д холбогдох мэргэжлээр бакалавр, магистрын тэтгэлэгт сургалтын хөтөлбөр болон богино, дунд, урт хугацааны мэргэшүүлэх сургалтад жил бүр тогтмол хамруулах талаар санал солилцлоо.
2024/02/26
Шинэ мэдээЭцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унаж, харамсалтайгаар амь насаа алдсан байна.