УОК-ын Шуурхай штабаас гурилын тэжээлийн болон малын төрөлжсөн үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ.
Уулзалтад “Миллхаус”, “Улаанбаатар гурил”, “Баялаг фийд”, “Ашигт фийд”, “Агро фийд”, “Майнд тэч”, “Протейн”, “Хөвсгөл алтан дуулга” ХХК зэрэг байгууллагын 20 гаруй удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Энэ үеэр бригадын генерал Б.Ууганбаяр, улсын хэмжээнд энэ сарын 23-ны байдлаар 2.008.746 мал хорогдсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85.9 хувиар өссөн байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 21 аймгийн хэмжээнд 26.664 тн өвсийг 127.514 өрхөд, 10.526 тн тэжээлийг 128.687 өрхөд тус тус хуваарилан олгоод байна” хэмээн мэдээлэлдээ онцоллоо.
Уулзалтад оролцогчид, үйлдвэрийн үнээр өвс, тэжээлийг борлуулдаг ч дундын зуучаар борлуулагчид үнийг 2-4 дахин нэмэгж худалдаалдаг нь малчид худалдан авахад хүндрэл учруулдаг. Тиймээс цаашид энэ тал дээр нэгдсэн зохион байгуулалтад орж, хэрэгцээт шаардлагатай байгаа өвс, тэжээлийг үйлдвэрлэж, хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлж, тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар санал солилцсон юм.
2024/02/25
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллага нь Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн дунд ангиллын багтай болох зорилтыг дэвшүүлж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгааг энэ үеэр танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
2024/02/25
Цаашид Монгол Улсад НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг (INSARAG)-ийн стандартын шаардлагад нийцсэн Хот доторх эрэн хайх, аврах (USAR) дунд ангиллын багийг байгуулах, олон улсын ангилалд бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, техникийн зөвлөх, сургагч багшийн дэмжлэг үзүүлэх, 5:щщщщ алба хаагчдыг БНХАУ-д холбогдох мэргэжлээр бакалавр, магистрын тэтгэлэгт сургалтын хөтөлбөр болон богино, дунд, урт хугацааны мэргэшүүлэх сургалтад жил бүр тогтмол хамруулах талаар санал солилцлоо.
2024/02/25
Шинэ мэдээЭцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унаж, харамсалтайгаар амь насаа алдсан байна.