Зудын нөхцөл байдал үүсэж, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдэж байна.
Тухайлбал өнөөдөр буюу 02 дугаар сарын 23-нд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хамт олноос 15 сая төгрөг хандивлаж, нийт тээвэрчид, зорчигч болон ачаа тээврийн компаниудад хандан малчдад туслах аянд нэгдэхийг уриаллаа.
“Малчин” телевиз 20.886.000 сая төгрөг бэлнээр, хөвөнтэй дээл-16 ширхэг, Exclusive ноосон өмд, цамц малын амино хүчил, элгэвч нэмнээ, малчдын хүүхдүүдэд зориулсан “Цондоолой” ном зэрэг 14.810.000 буюу нийт 35.696.000 төгрөгийн бараа материалыг гардуулан өгсөн юм.

“Арвайн үндэс” компани малын тэжээлдээ хольж өгөх шаар 14 тн, зургаан тн тэжээл, 600 ширхэг бээлий мөн тооны нэмнээ, чүдэнз зэрэг нийт 40.440.000 төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө.

Сангийн яамнаас зөвшөөрөл авч нээсэн Онцгой байдлын ерөнхий газар /Хаан банк 5263315732/ нэртэй дансанд 13:00 цагийн байдлаар 1.039.826.214 /нэг тэрбум 39 сая 826 мянга 214 мянган/ төгрөг, 562.050.000 /таван зуун жаран хоёр сая тавин мянган/ төгрөгийн өртөг бүхий бараа материалын хандив хүлээн аваад байна.
2024/02/23
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллага нь Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн дунд ангиллын багтай болох зорилтыг дэвшүүлж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгааг энэ үеэр танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
2024/02/23
Цаашид Монгол Улсад НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг (INSARAG)-ийн стандартын шаардлагад нийцсэн Хот доторх эрэн хайх, аврах (USAR) дунд ангиллын багийг байгуулах, олон улсын ангилалд бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, техникийн зөвлөх, сургагч багшийн дэмжлэг үзүүлэх, 5:щщщщ алба хаагчдыг БНХАУ-д холбогдох мэргэжлээр бакалавр, магистрын тэтгэлэгт сургалтын хөтөлбөр болон богино, дунд, урт хугацааны мэргэшүүлэх сургалтад жил бүр тогтмол хамруулах талаар санал солилцлоо.
2024/02/23
Шинэ мэдээЭцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унаж, харамсалтайгаар амь насаа алдсан байна.