Хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна

A- A A+

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см (1 дүгээр зураг), хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. 

Энэ арав хоногт агаарын температур нийт нутгийн 40 орчим хувьд олон жилийн дунджаас 1.1-8.1 градусаар хүйтэн, хур тунадас 60 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, Их нууруудын хотгор болон говийн нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага байлаа.

Салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Баяннуур, Ховдын Жаргалан, Дуут, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Чандмань, Ховд, Дарви, Говь-Алтайн Есөнбулаг, Бугатад 28-34 м/с, Ховдын Зэрэгт 39 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Эх сурвалж:Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа

Онцгой байдлын байгууллага нь  Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн дунд ангиллын багтай болох зорилтыг дэвшүүлж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгааг энэ үеэр танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм. 

Хамтын ажиллагааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ

Цаашид  Монгол Улсад НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг (INSARAG)-ийн стандартын шаардлагад нийцсэн Хот доторх эрэн хайх, аврах (USAR) дунд ангиллын багийг байгуулах, олон улсын ангилалд бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, техникийн зөвлөх, сургагч багшийн дэмжлэг үзүүлэх, 5:щщщщ алба хаагчдыг БНХАУ-д холбогдох мэргэжлээр бакалавр, магистрын тэтгэлэгт сургалтын хөтөлбөр болон богино, дунд, урт хугацааны мэргэшүүлэх сургалтад жил бүр тогтмол хамруулах талаар санал солилцлоо.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас хүүхэд усанд осолдох тохиолдол нэмэгдсээр байна

Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унаж, харамсалтайгаар амь насаа алдсан байна.