Цас нэмж орсноор зудын нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй

A- A A+

Цаг уур орчны шинжилгээний газраас зудын нөхцөл байдлыг энэ сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан байна. Энэ мэдээгээр 13 аймгийн 58 суманд төмөр болон мөсөн зудын нөхцөл үүсчээ. Хэдхэн хоногийн өмнө зургаан аймгийн 23 суманд төмөр зудтай байсан ч богино хугацаанд эрчимтэйгээр нэмэгджээ. Мөн 17 аймгийн 137 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудархуу төлөвд шилжжээ.

Цаг агаарын хувьд, өнөөдөртөө тогтуун байх бол маргааш буюу хоёрдугаар сарын 24-нд нутгийн зүүн хэсэгт хүйтний эрч бага зэрэг чангарна. 25-наас баруун аймгуудаар цас орж эхэлж, 27-ны өдрөөс зүүн болон говийн аймгуудаар цас орж, салхины хүч илүү их нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс энэ үеэр хол замд, тэр дундаа зүүн аймгуудад зорчих төлөвлөгөөтэй байгаа бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээллийг сайтар сонсож шаардлагагүй тохиолдолд замд гарахаа түр азнахыг зөвлөж байна. Ер нь энэ сарыг дуустал цас орж, хүйтрэх бөгөөд 28-29-нд баруун аймгуудаар дахин цас орно. Иймээс зудын нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй төлөвтэй байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа

Онцгой байдлын байгууллага нь  Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн дунд ангиллын багтай болох зорилтыг дэвшүүлж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгааг энэ үеэр танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм. 

Хамтын ажиллагааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ

Цаашид  Монгол Улсад НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг (INSARAG)-ийн стандартын шаардлагад нийцсэн Хот доторх эрэн хайх, аврах (USAR) дунд ангиллын багийг байгуулах, олон улсын ангилалд бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, техникийн зөвлөх, сургагч багшийн дэмжлэг үзүүлэх, 5:щщщщ алба хаагчдыг БНХАУ-д холбогдох мэргэжлээр бакалавр, магистрын тэтгэлэгт сургалтын хөтөлбөр болон богино, дунд, урт хугацааны мэргэшүүлэх сургалтад жил бүр тогтмол хамруулах талаар санал солилцлоо.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас хүүхэд усанд осолдох тохиолдол нэмэгдсээр байна

Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унаж, харамсалтайгаар амь насаа алдсан байна.