Малчид чадлынхаа хэрээр хичээж байгаа ч байгалийн давагдашгүй хүндрэлийн өмнө хүчгүйдэж байна

A- A A+

Засгийн газраас хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, зудын хүндрэлтэй нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахаар ажиллаж байна. Тиймээс авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Улсын онцгой комисс, ХХААХҮЯ, Цаг уур орчны шинжилгээний байгууллагын төлөөллийн хамт олон нийтэд мэдээлэл өглөө. 


Шадар сайд С.Амарсайхан, нийт нутгийн 80 хувь цасан бүрхүүлтэй. Зургаан аймгийн 23 суманд төмөр буюу шилэн зудтай, 90 сум цагаан зудтай, 84 сум зудархуу төлөв байдалтай байна. Нийт 23.6 мянган малчин өрхөд ямар нэг байдлаар хүндрэл тулгарсан. Мөн малын хорогдол сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэн. Зам даваа хаагдсан газраар 54 мянган км зам гаргаад байгаа тухай мэдээлэл өгөв. Малчин өрхүүд арилжааны банкуудад 1.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Малчид чадлынхаа хэрээр хичээж байгаа ч байгалийн давагдашгүй хүндрэлийн өмнө хүчгүйдэж байгаа тул зээл төлөлтөө хойшлуулах санал илэрхийлж байсан. Энэ талаар Засгийн газар, Монголбанктай хэлэлцэн зээл төлөлтийг хойшлууллаа. Малчин өрхүүд олноор малгүй болж байгаа нь зөвхөн малчдын асуудал биш Монгол Улсын эдийн засагтай шууд холбоотой учраас цаашид ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлэхгүйн тулд хэрхэн малжуулах, үр дүнг нь  тооцох зэрэг ажлыг тооцоо судалгаанд суурилан авч хэрэгжүүлэх шаардлагатайг ч мөн онцоллоо. 
Цаашид хаваржилт, зудын нөхцөл байдлын талаар өдөр бүр албаны эх сурвалжууд мэдээлэл өгч байхаар тогтов.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Урьдчилсан байдлаар түймэрт 25 орчим га талбай өртсөн байна.

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3098 хүний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ