Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа

A- A A+

 

 

Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаныхан өнөөдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа.


Зудын эрсдэлийн үнэлгээгээр тус аймгийн 11 суманд “цагаан зуд"-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм.  Энэ үеэр Хойд хөндийн өвөлжөө болон Зоо хөндийд өвөлжиж байгаа малчидтай уулзаж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа. 

Монгол Улсын Засгийн газар, монголчууд малчидтайгаа сэтгэлээрээ хамт байгаа гэдгийг онцлоод тулгамдсан асуудлыг нь сонсож, цаашид мал, малчдад шаардлагатай зүйлсийн талаар санал солилцсон юм.

Архангай аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 19.7 мянган малчин өрхийн 4.8 сая толгой мал хаваржиж байна. Энэ сарын 19-ний байдлаар 58 мянга гаруй толгой мал хорогдсон бөгөөд Хангай, Эрдэнэмандал, Цахир, Хайрхан, Өндөр-Улаан суманд малын хорогдол илүү байна.
 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг онцоллоо

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар Төв аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмж, аврах ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг талаар санал солилцлоо.

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Урьдчилсан байдлаар түймэрт 25 орчим га талбай өртсөн байна.

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3098 хүний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.