Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн алба, УОК-ын Шуурхай штаб, ХХААХҮЯ, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл, "Хүнсний хувьсгал" ТББ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулсан "Зудыг хохирол багатай даван туулах шуурхай зөвлөгөөн" өнөөдөр боллоо.
Тус зөвлөгөөний үеэр өвөлжилтийн нөхцөл байдал болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг УОК-ын Шуурхай штабаас танилцуулж, оролцогчид цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшигт өртсөн малчин түмэн, мал сүргээ хамгаалахад туслах аянд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл, "Хүнсний хувьсгал" ТББ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж байгаагаа илэрхийллээ.
2024/02/21
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар Төв аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмж, аврах ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг талаар санал солилцлоо.
2024/02/21
Шинэ мэдээУрьдчилсан байдлаар түймэрт 25 орчим га талбай өртсөн байна.
2024/02/21
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3098 хүний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.