Онцгой байдлын ерөнхий газарт хандан байгалийн гамшигт нэрвэгдээд буй малчдадаа туслах аянд нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байна. Тухайлбал, Монгол Улсын харцага Г.Ганхуяг малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч, туслахаар “Бид Монголчууд” аян эхлүүлсэн бөгөөд хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Тус аянд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийд, Монголын үндэсний бөхийн холбоо болон Морин спорт уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, “Малчин” ХХК хамтран оролцох юм байна.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Улсын нөөцийн газрын дарга хурандаа Ч.Цогбаяр нар хандивын аян санаачлагчдыг хүлээн авч уулзаж хуулийн хүрээнд хамтарч ажиллахаа илэрхийлэв. Мөн зарцуулалтыг ил, тод тайлагнахаас гадна хандиваар бараа материал авах тохиолдолд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа 30 хувиас хэтрээгүй, бусад материалын эдэлгээ, чанар мөн хэмжээтэй байх журамтайг танилцууллаа.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн зүгээс малчдад туслах хандивын аянд нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байгаа тул хандивын нэгдсэн дансыг нээгээд байна. Хаан банк 5263315732 Онцгой байдлын ерөнхий газар нэртэй дансанд хандах боломжтой. Гүйлгээний утга хэсэгт хандивлагчийн нэр /байгууллага, иргэн, ТББ г.м/ холбогдох утасны дугаарыг бичнэ.
2024/02/20
Шинэ мэдээЭль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
2024/02/20
Шинэ мэдээТөв аймагт тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, холбогдох яамдад хэд, хэдэн чиглэлээр үүрэг өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр боллоо.
2024/02/20
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар Төв аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмж, аврах ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг талаар санал солилцлоо.