Ойрын өдрүүдэд цас орж, томоохон голын хөндийд шөнөдөө -43-48 градус хүрч хүйтэрнэ

A- A A+

Монгол орны нутгийн баруун өмнөд хэсгээр маргааш буюу  II/ 21-ний өдөр цастай байх нь. Цаашдаа цас үргэлжлэн орох бөгөөд нөгөөдөр буюу II/ 22-нд баруун болон төвийн аймгууд, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, маргааш Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48, өдөртөө -29-34 градус хүйтэн байна.

Дашрамд, энэ өвөл сүүлийн 49 жил ажиглагдаагүй их цастай байгаа бөгөөд 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ороогүй хэмжээний их хур тунадастай байна. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгаар дунджаар 8.5 мм оржээ. Энэ нь олон жилийн дунджаас 1.4 дахин их байсан. Гэтэл энэ жилийн хувьд 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ

Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ

Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна

Төв аймагт тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, холбогдох яамдад хэд, хэдэн чиглэлээр үүрэг өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр боллоо.

Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг онцоллоо

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар Төв аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмж, аврах ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг талаар санал солилцлоо.