Алба хаагчид цасанд суусан 9, цасанд боогдсон 2 дуудлагаар ажиллаж, сураггүй болсон 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

A- A A+

Онцгой байдлын байгууллагад 18:00 цагийн байдлаар цасан шуурганд төөрсөн сураггүй болсон 9 дуудлага бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 6 иргэнийг эсэн мэнд оллоо. Ховд аймгийн Булган, Үенч, Баян-Өлгий аймгийн Булган суманд сураггүй болсон 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Говь-Алтай аймгийн Цогт, Булган аймгийн Бүрэгхангай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Төв аймгийн Лүн, Говь-Алтай аймаг Есөнбулаг, Дундговь аймгийн Сайнцагаан сум болон Багануур дүүргийн  3-р хороо жоншны уурхайн баруун талд цасанд суусан 9, цасанд боогдсон 2 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Зам давааны нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан дуудлагын тоо нэмэгдэж байгаа тул иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өмнөд Европыг хамарсан хэт халууны улмаас Испани, Франц улсуудад ойн түймэр дэгдэж, Японд хэт халалт үргэлжилж байна

Өмнөд Европыг хамарсан хэт халууны улмаас Испани, Франц улсуудад ойн түймэр дэгдэж, Японд хэт халалт үргэлжилж байна

Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ

Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ

Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна

Төв аймагт тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, холбогдох яамдад хэд, хэдэн чиглэлээр үүрэг өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр боллоо.