Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг олон улсын стандарт цувралын (International Standard Serial Number) ISSN2790-1181, eISSN2790-119X дугаартай “Гамшиг судлал, Инновац” сэтгүүлийн 2024 оны II улиралд хэвлэгдэн гарах дугаарт эрдэмтэн, судлаач, докторант, магистрант та бүхнийг бүтээл ирүүлэхийг урьж байна. Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн "Гамшиг судлал, инновац" мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байвал зохино (Сэтгүүлийн журмыг pdf эндээс үзнэ үү). Бүтээлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл доорх хаягаар хүлээн авна.
Сэтгүүлийн зөвлөл
Цахим хаяг:http://nidr-journal@nema.gov.mn
Утас: 51-262539: 99039012
2024/02/15
Шинэ мэдээЭнхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа
2024/02/15
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ОБЕГ болон Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцан, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.
2024/02/15
Шинэ мэдээ“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо