Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр -18-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5-10 градус, бусад нутгаар -10-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с, -10-12 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 8, 11-ний өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-ний өдөр Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 10-ны өдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас 4-9 м/с, 9, 11-ний өдөр Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34-39 градус, өдөртөө -23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -28-33 градус, өдөртөө -15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11-16 градус, өдөртөө -2-7 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -7-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22-27 градус, өдөртөө -11-16 градус хүйтэн байна. 10, 11-ний өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Гал түймэр: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 11:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 8х11 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймаг, Хангал сум Хялганат тосгоны 4 дүгээр багийн Ойчдын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 11:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол - Автозамын тээврийн осол: Дорнод аймаг, Баянтүмэн сум Цагаандэрс багийн “Цагдаагийн пост” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 10 км-т, сумын төвөөс зүүн зүгт 4.5 км-т/ Баянтүмэн сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 21:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход “Королла фиэлдер” загварын суудлын автомашин, автозамын зорчих хэсэгт зогсож байсан "Бэйбэн норд бенз-НД4251” загварын зүтгүүрийн хойд талаас мөргөж, суудлын автомашины жолооч Б /36 настай, эрэгтэй/ бүхээг дотроо хавчуулагдан нас барсан байсныг гарган Цагдаагийн байгууллагад, зорчигч Б /39 настай, эмэгтэй/-ийг эсэн мэнд гарган Эмнэлэгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.
Дорноговь аймаг, Эрдэнэ сум Еншөөв багийн “Хамрын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 180 км-т, сумын төвөөс урд зүгт 82 км-т, Замын-Үүд сумаас хойд зүгт 35 км-т/ Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 22:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай сонота-6” загварын суудлын автомашин, “Бейбен норд бенз-НД4251” зүтгүүрийн хойд талаас мөргөж, суудлын автомашины жолооч Б /23 настай, эрэгтэй/, зорчигч Н/30 орчим настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж Эмнэлэгийн байгууллага авч явсан, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг автомашинаас нь гаргасан байсан бөгөөд 1 буцалтгүй нэрвэгдэгч автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Цасанд суусан: Сүхбаатар аймаг, Халзан сум Халзан шанд багийн “Шүүт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 55 км-т сумын төвөөс баруун хойд зүгт 21 км-т/ 02.05-ны өдрийн 14:00 цагийн орчимд Халзан сумын “Шүүт” гэдэг газраас Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан 1 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 06:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Сузуки жимни” загварын суудалын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/02/07
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/02/07
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/02/07
Шинэ мэдээГамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаанаас нийслэл, орон нутгийн салбар зөвлөлийн түвшинд 2026-2027 онд бодлогын 31 арга хэмжээг хэрэгжүүлэхээр зөвлөмжийг гаргалаа.