Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -35...-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28...-33 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн байсан. Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгуудад цас орж, бусад нутгаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -4...-9 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16..-21 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Төв аймаг, Сүмбэр сум Жавхлант 2 дугаар багийн ‘’Мэргэн шувуут’’ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 22 км, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төвөөс баруун урд зүгт 40 км/-т fвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х20 метрийн хэмжээтэй малын өвөлжөө шатаж байсныг 1 ажиллаж унтраасан.
Архангай аймаг, Эрдэнэбулган Цагаан даваа багийн “Цагаан даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 12 км/-т суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 13:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын “Тоёота Вангуард” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг Баруун-Урт сум, 1 дүгээр багийн Амгалан хорооллын 18 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн хашаанд хураалттай 70 боодол /1.4 тн/ өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төв аймаг, Баянхангай сум Хөшөөт багийн "Цэнгээгийн худаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т суудлын автомашинаар зочиж явсан иргэд сураггүй болсон тухай дуудлагыг 02.04-ний өдрийн 03:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус-41” загварын суудлын автомашинаар зорчиж явсан иргэн С /48 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/, Х /13 настай, эрэгтэй/, А /12 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 06:30 цагт тус сумын Хөшөөт багийн "Гэзэггүй-Ар" гэдэг газарт автомашин нь цасанд суусан байсныг олж, автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж, 4 иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн.
Голын мөс цөмөрч суусан: Завхан аймаг, Тосонцэнгэл сум Баян-Улаан багийн “Хожуулын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 185 км, сумын төвөөс баруун урд зүгт 5 км/-т Автомашин голын усанд сууж явах боломжгүй болсон тухай дуудлагыг 02.04-ний өдрийн 07:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус сумын Рашаант багаас сумын төвийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын /43 настай, эрэгтэй/ “Хьюндай Портер” загварын дунд оврын ачааны автомашин “Хожуул” голд автомашины баруун талын 2 дугуй мөсөнд цөмөрч явах боломжгүй болсон байсныг ажиллаж татан гаргасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа 2" хорооллын 1034 дүгээр байрны урд Жалга руу 3 зорчигчтой автомашин унах гээд байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 19:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /53 настай, эрэгтэй/, Э /50 настай, эмэгтэй/, Б /15 настай, эрэгтэй/ нар “Тоёота Приус-41” загварын автомашинтай зорчиж явахдаа гулгасны улмаас 4-5 метрийн гүнтэй жалганы ирмэг дээр тэгнэсэн байсныг ажиллаж автомашиныг татан татан гаргаж аюулгүй болгосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/02/05Хоногийн мэдээ
17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
2024/02/05Шинэ мэдээ
Алба хаагчид сагсан бөмбөг, усан сэлэлт, туухай өргөлт, олс таталт, буухиа гүйлт, буудлага гэсэн зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд аваргууд өнөөдөр тодрох юм.
2024/02/05Шинэ мэдээ
Сайд нарын бага хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна