Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Шөнөдөө нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -32...-37 градус, бусад нутгаар -26...-31 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -20...-25 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35...-37 градус, бусад хэсгээр -26...-28 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 3-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -2...-7 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16..-21 градус, өдөртөө -7...-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

- Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 11 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 08:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн "Nissan X-Trail" загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг32 дугаар хорооны Туулын 10 дугаар гудамжихнд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 3х4 метрийн хэмжээтэй төмөр чингэлэг, эд хогшил бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо утаа гарч байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 20:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  10 м.кв өрөөнд барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 20 иргэн /үүнээс 5 хүүхэд/-ийг гаргасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хорооны Булгийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 22:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 40 м.кв өрөө, дээврийн хэсэг  бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 41 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 02:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 20х12 метрийн хэмжээтэй дээвэр болон зүүн хойд хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Сүхбаатар аймаг, Асгат сум Их-Уул багийн “Бор нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 28 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Баруун-Урт сумын  чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.02-ны өдрийн 01:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Toyota Prius” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг  ажиллаж татан гаргасан. 

Дундговь аймаг, Өлзийт сум Тагт багийн “Тэвш” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 142 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/-т Дундговь аймгийн Өлзийт сумаас Сайнцагаан сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой /үүнээс 2 хүүхэд/ ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.02-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын  “Hyundai Mighty” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Бусад төрлийн осол /ажиллагаа/ - Бусад: Архангай аймаг, Булган сум Тамир багийн “Тарвугийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км, сумын төвөөс зүүн 30 км/-т Архангай аймгийн Цэцэрлэг сумаас Булган сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин хад руу тэгнэсэн байдалтай унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 03:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Toyota Prius” загварын суудлын автомашин хад руу тэгнэсэн байдалтай байсныг ажиллаж, иргэдийг аюулгүй буулгаж, автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ

13 аймгийн 16 нуур, 21 гол, Сэлэнгэ, Дэлгэн мөрний эрэг дагуу өдөр бүр 131 алба хаагч, 24 техник, 20 завьтайгаар хөдөлгөөнт эргүүл хийж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Хурх, Улз, Хэрлэн/Багануур/ голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна.

Хурх, Улз, Хэрлэн/Багануур / голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна.

“What3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр таны дуудлагын байршлыг тогтоох боломжтой

“WHAT3WORD” ПРОГРАММЫГ АШИГЛАН 3 ҮГТ ХАЯГАА ИРҮҮЛСНЭЭР ТАНЫ ДУУДЛАГЫН БАЙРШЛЫГ ТОГТООХ БОЛОМЖТОЙ