Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох, албаны хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас тус яамны харьяа Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны төвд зохион байгуулсан “Олон улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх сургалт”-д Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч хамрагдаж, сертификатаа гардан авлаа.

Сургалтад хамрагдсан алба хаагчид хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр БНХАУ-ын туршлагыг судалж, олон улсын стандартын дагуу орчин үеийн эрэн хайх, аврах ажиллагааны арга зүй, тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар суралцаж, НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн бүтэц, гарын авлага, хариу арга хэмжээ авах, хөгжлийн стратеги, аврах багийн түвшин тогтоолт, түвшингийн үнэлгээтэй танилцаж онолын мэдлэгтэй болж, мэргэжлийн ур чадвараа сайжруулсан юм.

Мөн БНХАУ-ын газар хөдлөлтийн үеийн эрэн хайх, аврах төв болон Шижяжуан мужийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах удирдлагын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

2025/12/04
Шинэ мэдээНүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна.
2025/12/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/12/04
Шинэ мэдээТа, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.