Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

Түймрийн голомтод 271 алба хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт өчигдөр /2025.04.28/гарсан ой, хээрийн түймэрт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна.

Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхээр баруун аймгуудын нутгаар, дунд үеэр ихэнх нутгаар дулаарах боловч нэгдүгээр арав хоногийн дундаас зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуура шуурч, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадас орох төлөвтэй бол тавдугаар сар салхи шуурга ихтэй байхаар байна. Иймд цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг малчид, тариаланчид, ард иргэддээ анхааруулж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ