Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги шинэ байртай болж, зарлан мэдээллийг өргөжүүллээ

Анх 2013 онд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын бүтцэд үйл ажиллагаа эхлүүлж, 2020 онд ОБЕГ-ын  дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги” болж, зарлан мэдээлэл дамжуулах болон хөдөлгөөнт удирдлагын төвтэй, мэргэжлийн инженер, техникийн алба хаагчидтай, 21 аймаг, нийслэл дэх Онцгой байдлын байгууллагын бүх салбар нэгжүүдтэй холбогдсон, гамшгийн үеийн удирдлага, зохицуулалтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг нэгж болон өргөжсөн юм. 

Нийт нутгийн 6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөх эрсдэл "маш их" байна

Манай орны нийт газар нутгийн 7.9 хувь орчим нь ойгоор бүрхэгдсэн. Энэ нь ойролцоогоор 12.9 сая га газрыг эзэлж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Хэнтий зэрэг хойд бүсийн аймагт голдуу төвлөрдөг. Монголын ой ихэвчлэн шилмүүст төрлийн хар мод, нарс, хуш, гацуураас бүрддэг бөгөөд эдгээр ой нь экосистемийн тэнцвэрт байдал, уур амьсгалын зохицуулалт, хөрс хамгаалахад чухал үүрэгтэй юм.

Өнгөрсөн сард 11 төрлийн 74 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ

Өмнөх сарын гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагатай харьцуулахад төөрсөн, сураггүй болсон дуудлага 25%, цас шаварт суусан дуудлага 25%, өндрөөс унах осол 62.5% тус тус ихэссэн байна.