Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

Ой, хээрийн 2 түймрийг бүрэн унтраалаа

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн "Ар минжийн голын бэлчир" гэдэг газар гарсан түймрийг өнөөдөр /2025.06.30/ 17:50 цагт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Худгийн гуу” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг 18:10 цагт тус тус бүрэн унтраалаа.

Ой, хээрийн 5 түймрийг цурамд оруулж, 3 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.30/ 15:25 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан 3 ойн түймрийг бүрэн унтраасан.

Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа

Улсын хэмжээнд сүүлийн 5 хоногийн хугацаанд /2025.06.25-30/ Сэлэнгэ, Булган, Дорнод, Дархан-Уул, Төв аймагт нийт 22 ой, хээрийн гал түймэр  бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа.