Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 5 суманд 5 мм, Говь-Алтай аймгийн 1 суманд 0.4 мм, Завхан аймгийн 1 суманд 6 мм, Увс аймгийн 7 суманд 0.6 мм, Ховд аймгийн 2 суманд 1.5 мм, Хэнтий аймгийн 3 суманд 0.2 мм цас орсон. Говь-Алтай аймгийн 3 суманд цас орж байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгороор -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 2-7 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 12-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна. 14, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Гал түймэр:
Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг гал гарч байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 08:37 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ын 15х15 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 5 иргэн /2 том хүн, 3 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын “Toyota Prius-20” загварын суудлын автомашины дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 00:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо байшингийн хана хэсгээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 02:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсгийн баруун талын хананд 1х2 метрийн хэмжээтэй хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/12/11
Шинэ мэдээСумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.
2025/12/11
Шинэ мэдээ“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.
2025/12/11
Гадаад мэдээБУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.