Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

Бүсийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо

Хурлаар ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, аялал, амралтын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг даалгаж, үүрэг чиглэл өгсөн юм.

Ой, хээрийн 15 түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.21/ 11:00 цагийн байдлаар 15 ой, хээрийн түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 12 түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хайртай хүмүүстэйгээ зугаалах гэж явахдаа хөрсөн цогцсыг аваад буцна гэж санасангүй

Монголчуудын хувьд зун бол хамгийн хүсэн хүлээдэг улирал. Улс даяар амарч, наадмаа тэмдэглэж, гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хамт байгалийн сайхныг мэдрэн аялах нь бидний бичигдээгүй уламжлал мэт. Гэвч зарим тохиолдолд энэ зугаалга эмгэнэлт явдлаар өндөрлөж, хайртай дотны хүмүүсээ хөрсөн цогцсоор нь авч буцаж байгаа нь сэтгэл сэртхийлгэм үнэн юм. Монголын мода гурав хоног гэгчээр “Ослын улмаас тэдэн хүн нас барж, гэмтжээ” гэх мэдээнд бид дасах шахжээ. Гэхдээ энэ бол дасаад өнгөрөх асуудал биш. Энэ бол анхаарч, хариуцлага хүлээх ёстой бодит байдал.