Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 10 сум, нэг тосгоныг хамруулж байна

Энэ хүрээнд аймгийн Онцгой комисс, 54 байгууллага, тусгай зориулалттай мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот 727 бие бүрэлдэхүүн, 58 нэгж техник хэрэгсэл, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг шалгаж, бэлэн байдлыг дээшлүүллээ. 

Тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьд хүрээд байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын хувцас хэрэглэлийн хангалтыг өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад дэлгэж, ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн нээлтэд оролцогчдод танилцууллаа.

Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги шинэ байртай болж, зарлан мэдээллийг өргөжүүллээ

Анх 2013 онд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын бүтцэд үйл ажиллагаа эхлүүлж, 2020 онд ОБЕГ-ын  дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги” болж, зарлан мэдээлэл дамжуулах болон хөдөлгөөнт удирдлагын төвтэй, мэргэжлийн инженер, техникийн алба хаагчидтай, 21 аймаг, нийслэл дэх Онцгой байдлын байгууллагын бүх салбар нэгжүүдтэй холбогдсон, гамшгийн үеийн удирдлага, зохицуулалтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг нэгж болон өргөжсөн юм.