Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

Хүмүүнлэгийн багийн ээлжит хуралдаан боллоо

Хуралдаанаар зудын эрсдэлийн төлөв, мал аж ахуйн салбарын бэлтгэл, зудын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний зохицуулалт, хүн амд хүргэх тусламжийн хүртээмж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, цаг агаарын төлөв, цасан бүрхүүлийн тогтоцын талаар холбогдох байгууллагууд танилцуулга хийж, хүмүүнлэгийн багийн цаашдын харилцан ажиллагааны талаар санал солилцлоо.

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

Тус тэмцээний  тулааны төрөлд эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд О.Есүгэн алт, 50 кг-ийн жинд Л.Алтанцэцэг мөнгөн медалийг хүртсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагаас 12 алба хаагч хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг "маш их", Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд "их" эрсдэлтэй гарсан байна

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, заавар”-ын дагуу ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ, ЭМЯ, ЗТЯ, ГБНХЯ хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2025-2026 оны зудын эрсдэлийн үнэлгээ хийлээ.