Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

Цаг агаарын таагүй нөхцөл байдал аврах ажиллагаанд хүндрэл учруулж байна

Япон улсад энэ сарын нэгэнд болсон газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар /2024.01.08/ амиа алдсан хүний тоо 276-т хүрч, 240 гаруй хүн сураггүй болж, 565 хүн гэмтэж бэртээд байна. Баруун бүсийн хотуудад 100 гаруй хөрсний гулгалт болж, хэд хэдэн гол замуудыг хаасан аж.

“Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлого, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх”сэдэвт сургалтыг зохион байгууллаа

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэмтэн судлаачидтай хамтран “Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлого, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа. УОК-ын Шуурхай штаб нь өнгөрөгч оны 12 дугаар сарын 8-нд байгуулагдан, ХХААХҮЯ, ЭХЯ, ЭМЯ, ЗТХЯ, ХНХЯ, ЦХХХЯ, УУХҮЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ЦУОШГ, МЭЕГ, АМГТГ,  ХХҮЕГ, ГЕГ, ҮСХ, МУЗН зэрэг нийт 19 байгууллагын 50 гаруй албан хаагч томилогдон ажиллаж байна.