Япон улсад энэ сарын нэгэнд болсон газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар /2024.01.08/ амиа алдсан хүний тоо 276-т хүрч, 240 гаруй хүн сураггүй болж, 565 хүн гэмтэж бэртээд байна. Баруун бүсийн хотуудад 100 гаруй хөрсний гулгалт болж, хэд хэдэн гол замуудыг хаажээ.
Эрэг орчмын эрчим хүч аажмаар сэргээгдэж байгаа хэдий ч ундны усны нөөц хомсдолтой хэвээр байна. Ишикава мужид өнгөрөгч ням гарагт их хэмжээний цас орж, цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэн нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд хоол, хүнс болон тусламжийн бараа хүргэх ажилд хүндрэл учруулж, хугацаа их алдаж байгааг аврах багийнхан мэдээлжээ.
Мөн бямба гарагийн орой Ишикава мужийн Сузу хотод нурсан байшингаас 90 гаруй насны эмэгтэйг 124 цаг ажиллаж, эсэн мэнд аварсан байна. Ишикава мужийн албаныхны мэдээлж байгаагаар нийт 1390 барилга, байгууламж эвдэрч сүйрсэн аж. Гал сөнөөгчид болон эрэн хайх, аврах багийнхан Анамизү хотод нурсан байшингийн дор дарагдсан байж болзошгүй есөн хүнийг аврахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгааг мэдээллээ.
Эх сурвалж: abcnews.go.com
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
2024/01/08
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2024/01/08
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2024/01/08
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.