2024/01/17
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагад алба хаах хугацаандаа 125 хүний амь насыг аварсан эрэлч нохой ЧЕНЖИ-г #Nematimes энэ дугаартаа онцлов. Ченжи, герман хоньч үүлдрийн, хар халтар зүстэй, эм нохой. Нохой хөтлөгч, ахлах ахлагч Б.Дэлгэрсайханы хамт 2018 онд эрэлч нохойн албаны сургалтыг дүүргээд нийслэлийн Аврах ангид томилогдон ажиллажээ. Онцгой энэ албанд таван жил зүтгэхдээ нийтдээ 125 хүний алтан амийг аварч, 97 буцалтгүй нэрвэгдэгч /цогцос/ илрүүлсэн аврагч.
2024/01/17
Шинэ мэдээЭнэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Тухайлбал, маргааш буюу I/18-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг Цаг агаарын байгууллагаас мэдээллээ.
2024/01/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ