2024/01/31
Шинэ мэдээОн гарсаар өчигдрийн байдлаар 58 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл ирсэн. Энэ нь нийслэлд гарсан гал түймрийн 30 орчим хувийг эзэлж байгаа. Хохирлын нарийвчилсан үнэлгээг тэр болгон тогтоох боломжгүй. Дүүргийн хэмжээнд гарсан гал түймрүүд дээр хүний амь нас эрсэдсэн, түлэгдсэн, гэмтсэн, утаажилтын бүсээс хүний амь нас аварсан зэрэг үнэлгээний тоон судалгаанууд гарч явдаг. Манай дүүргийн хэмжээнд он гарсаар 58 удаагийн гал түймрийн аюулаас улбаалан нэг иргэн түлэгдсэн, нэг иргэн харамсалтайгаар амь насаа алдсан. Утаажилтын бүсээс 493 иргэнийг гаргаж ажилласан байгаа.
2024/01/31
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллага нь “what3words” программыг ашиглан, аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words/-аар авч, байршлыг цаг алдалгүй тогтоох боломжийг бүрдүүлж, дуудлага, мэдээллийг хүлээн авч байна.
2024/01/31
Шинэ мэдээЦаг уурын байгууллагаас гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Баян-Өлгий, Ховд, Говь–Алтай аймгийн нийт нутаг, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв, зүүн аймгуудын нийт нутаг, Дорноговь аймгийн хойд, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.