Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

Цас нэмж орсноор зудын нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй

Цаг уур орчны шинжилгээний газраас зудын нөхцөл байдлыг энэ сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан байна. Энэ мэдээгээр 13 аймгийн 58 суманд төмөр болон мөсөн зудын нөхцөл үүсчээ.

Он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгдэв

Он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгдэж, төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 2487 иргэний /том хүн 2179, хүүхэд 308/ аюулгүй байдлыг хангаж, 613 тээврийн хэрэгслийг татан гаргалаа. Иймд иргэд хол, ойрын замд гарахдаа зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, дулаан хувцас хэрэглэл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим газарт шуургатай байлаа

Өнгөрсөн хоногт /2024.02.22/ Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн зарим газраар цас орж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим газраар явган шуурга шуурав