Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймгийн 8 суманд 0.0-3.0 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 06-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 07-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 08-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим, 09-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 03, 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -25...-30 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21....-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 11:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Ц-ийн дэлгүүрийн 12х11 метрийн хэмжээтэй барилгын дээвэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ү-ийн 5х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 18:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдын очиход иргэн Г-ын 3х4 метрийн хэмжээтэй 1 давхар тахианы байр бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 34 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 21:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 8х7 метрийн хэмжээтэй сендвичин байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сумын Баян-Арцат багт модон жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 00:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сумын 19 дүгээр ангийн алба хаагчид очиход 2х2 метрийн хэмжээтэй модон жорлон шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Төв аймаг, Сэргэлэн сумын Баянбүрд багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 02:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 20х30 метрийн хэмжээтэй баригдаж байгаа сендвичин барилга бүрэн шатаж байгааг унтраахаар ажиллаж байна.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 03:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 04:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/01/05
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням өнөөдөр Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны цэргийн бүлгийн дарга, хошууч Андрю Адамстай цахим уулзалт хийлээ.
2026/01/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ