Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Японд зарим улс цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ

Өнгөрөгч даваа гарагт Япон улсад болсон  газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар /2024.01.05/ 84 иргэн нас барж, 79 иргэн сураггүй алга болоод байна. Үүссэнтэй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-аас гамшгийн голомтот эрэн хайх, аврах ажиллагаанд цэргийн тусламж үзүүлэхээс гадна 100.000 ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болжээ.

Европын улс орнуудад цаг агаарын эрс тэс үзэгдэл үргэлжилсэн хэвээр байна

Скандинавын бүс нутаг орчим агаарын хэм хоёр дахь өдрөө үргэлжлэн - 40 хэмд хүрч, Шведийн Лапланд хотод сүүлийн 25 жилд байгаагүй хүйтэн нэгдүгээр сард бүртгэгдсэн талаар Шведийн “TT” мэдээллийн агентлаг мэдээллээ.