Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Цасанд боогдсон айлуудад өвс, тэжээл хүргэхэд шаардлагатай түлш шатахууны нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж, зудын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлж ажиллалаа. Аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос байнга хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж байгааг орон нутгийн удирдлагууд хэлсэн юм.  

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийн сан бүрдүүлэхээр ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд сүүлийн 20 жилд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийн сан бүрдүүлэхээр ажиллаж байна. Ажлын хэсгийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг ахалж байгаа бөгөөд энэ сарын 8-19-ний өдрүүдэд мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах сургалт дадлагыг зохион байгууллаа.

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цас шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цас шуургатай байхыг анхааруулж байна. Тодруулбал маргааш буюу 20-нд зүүн аймгуудын нутгаар,  21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр  цас орж, цасан шуурга шуурна.