2024/01/22
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газраас сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж дэмжлэгтэй холбоотой хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор БНСУ-ын “Кей По Юү” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Кей По Юү” ХХК-ийн ерөнхий захирал Хо Хуа нар гарын үсэг зурсан юм.
2024/01/22
Шинэ мэдээЗасгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 7 аймгийн 27 суманд төмөр буюу шилэн зудын, 18 аймгийн 118 суманд цагаан зудын, 16 аймгийн 87 сум цагаанаар зудархуу нөхцөл бүрдсэн байна. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Говь-Алтайн Тайшир, Архангайн Цахир, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Өвөрхангайн Баян-Өндөр, Өлзийт, Бат-Өлзийт, Бүрд, Баруунбаян-Улаан, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түмэнцогтод цасны нягт 0,35-0,63 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын .
2024/01/22
Шинэ мэдээЭнэ арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1- 10.4 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 20 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага байсан байна.